11 аймгийн 52 сум цагаан зудтай байна

2026-01-24 11:301min
20260124-113034-file.jpeg
Цаг уурын мэдээллээр 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулсан үзүүлэлт юм.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу олон жилийн дундажтай харьцуулсан цасны зузаан, нягт болон агаарын температурын мэдээллээр зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна.

Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Орхон, Хонгор, Төвийн Зуунмод, Эрдэнэсант, Дорнодын Чойбалсан сумдын нутгаар цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Өмнөговь, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул, Баянхонгорын Жаргалант, Галуут, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Булганы Бугат, Дашинчилэн, Рашаант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Богд, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Цээл, Алтанбулаг, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант, Дундговийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил, Хэнтийн Биндэр, Дэлгэрхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Онгон, Дорнодын Чулуухороот, Баяндун, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл ажиглагдаж байна.

Энэхүү мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна.