НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Найрамдал” медалиар шагнагдав
2026-01-24 11:001min

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комландыг хүүхдийн хөгжил, хамгаалал, Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрээр нь “Найрамдал” медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Найрамдал” медалиар шагнагдлаа. Энэхүү шагналыг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулсан байна.
Эваристе Коуасси-Комлан нь Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсролын салбарт хэрэгжүүлж буй зорилтуудыг дэмжихэд оруулсан хувь нэмэр, мөн Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулахад гүйцэтгэсэн үүрэг, хичээл зүтгэлийг үнэлэн шагнагдсан юм.
Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2021 оны арванхоёрдугаар сарын 9-нд томилогдсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
