Алтны үнэ түүхэн дээд амжилтад хүрч, ирэх жилүүдэд өсөх төлөвтэй байна
2026-01-23 19:011min

Нью-Йоркийн болон Чикагогийн биржүүдэд алтны үнэ хоёрдугаар сард өсөж, шинжээчдийн таамгаар энэ онд 5000 доллар давна. 2026 онд алтны үнэ дунджаар 6050 доллар орчим хэлбэлзэхээр байна.
Нью-Йоркийн биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд амжилтад хүрч, унц нь 4950 ам.доллар болсон байна. Мөн Чикагогийн таваарын биржид хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1.3 хувиар өсөж, нэг унц нь 4900 ам.долларт хүрчээ.
Лондоны үнэт металлын холбооноос явуулсан санал асуулгад оролцсон шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг тодорхой болжээ. ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар алтны үнэ 2026 онд дунджаар 6050 доллар/унц орчим хэлбэлзэх төлөвтэй байна.
