Facebook нууц кодыг дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна

Сүүлийн үед цахим орчинд танил, найз нөхөд, хамаатан садны Facebook хаягаас “Би андуураад 6 оронтой кодоо чамруу явуулчихлаа”, “Чи ямар дугаар дээр байгаа вэ?”, “Утсанд чинь ирсэн 6 оронтой кодыг явуулаад өгөөч” гэх мэт тайлбараар иргэдийг төөрөгдүүлж, Facebook хаягт нь хууль бусаар нэвтэрч, залилан мэхлэх гэмт хэрэг ихээр гарч байна.
Таны утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг асууж авснаар тухайн хаягт нэвтэрч, нууц үгийг сольж таныг хаягт нэвтрэх боломжгүй болгодог. Үүний дараа таны Facebook хаягийг ашиглан найз нөхөд, гэр бүл, хамаатан саданд чат бичиж мөнгө гуйх, яаралтай тусламж хэрэгтэй мэтээр итгэл төрүүлэн залилан мэхлэх үйлдэл гаргадаг.
Иймд иргэдэд:
– Утсанд ирсэн 6 оронтой нууц кодыг хэнд ч бүү дамжуулах
– Танил хүн байсан ч код асуувал залилан байж болзошгүйг анхаарах
– Ийм төрлийн чат, дуудлагад итгэхгүй байх
– Сэжигтэй тохиолдолд Facebook нууц үгээ даруй солих, 2 шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
