MongolZ баг “Intel Extreme Masters Kraków 2026” тэмцээнд оролцох урилгаа хүлээн авлаа
2026-01-23 17:021min

MongolZ баг Польшийн Краков хотод болох "Intel Extreme Masters Kraków 2026" тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авч, шууд хоёрдугаар шатнаас тоглолтоо эхлүүлэхээр боллоо.
Цахим спортын дэлхийн шилдэг найман багийн нэг MongolZ баг Польшийн Краков хотод ирэх сард болох “Intel Extreme Masters Kraków 2026” тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авлаа. Энэхүү тэмцээн нь жил бүр Польшийн Катовице хотод зохион байгуулагддаг ч энэ удаад анх удаа Краков хотод зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээний шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд хоёр үе шаттай явагдана. MongolZ баг нэгдүгээр шатыг алгасаж, шууд хоёрдугаар шатнаас тоглолтоо эхлүүлэхээр болжээ.
