Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд орсон жолооч нарыг торгодог

2026-01-23 15:011min
20260123-150155-file.jpeg
Телекамерын ухаалаг системээр улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 25,000 төгрөгөөр торгодог байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд телекамерын ухаалаг системээр илрүүлэн хяналт тавьж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд орсон жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэдэг.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлснээр өдөр бүр 5-6 жолооч улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байна.