“Хөх сувд 2026” мөсний баяр Хатгал тосгонд болно
2026-01-23 10:301min

"Хөх сувд 2026" мөсний баяр 25 дахь жилдээ Хатгал тосгонд 3 дугаар сарын 2-4-нд зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж, төлөвлөгөөг хэлэлцэв.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд 2026” мөсний баяр энэ жил Хатгал тосгонд 3 дугаар сарын 2-4-нд болохоор товлогдлоо. Уг баяр 25 дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө болон арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв.
“Хөх сувд 2026” мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.
