Монголын Үндэсний музейн сан хөмрөг Дархад угсаатны өв соёлоор баяжлаа
2026-01-22 08:001min

Монголын Үндэсний музейн сан хөмрөг Дархад угсаатны бүлгийн өвөрмөц хувцас, хэрэглэлээр баяжиж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлэв.
Монголын Үндэсний музейн сан хөмрөг өнөөдөр Дархад угсаатны бүлгийн онцлог, өв соёлыг тусгасан хувцас, хэрэглэлээр баяжлаа. МУГЖ Б.Даариймаа, яруу найрагч Р.Нэргүй нар болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэд Дархадуудын хүүхэд, эмэгтэй хүний иж бүрэн хувцсыг музейн сан хөмрөгт хүлээлгэн өгсөн байна. Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Отгонсүрэн эдгээр үзмэрийг хүлээн авч, талархал илэрхийллээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүст музейн зүгээс талархал илэрхийлсэн байна.
