Монголын баг “Physical Asia” шоунд дэд байр эзэлж “Алтан од” шагнал хүртэв

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн найман улсын баг тамирчид хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм. Монголын баг тамирчид тус тэмцээнд дэд байрт шалгарч, “Алтан од” шагнал хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчдын “Physical Asia” шоунд үзүүлсэн амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг илэрхийлсэн болохыг онцлон тэмдэглэв.
“Алтан од” шагнал нь олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал юм.
“Physical Asia” шоунд оролцсон Монголын баг тамирчид бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтойг харууллаа.
