АНУ Европын зарим оронд худалдааны татвар ногдуулснаар алт, мөнгөний үнэ өсөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын зарим оронд худалдааны шинэ татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа алт, мөнгөний үнэ дэлхийн зах зээлд шинэ дээд хэмжээнд хүрсэн байна.
Трампын мэдэгдсэнээр, хоёрдугаар сарын 1-нээс Герман, Дани, Их Британи, Нидерланд, Норвеги, Финлянд, Франц, Швед зэрэг есөн улсаас АНУ-д нийлүүлж буй бараанд 10 хувийн татвар ногдуулах бөгөөд зургаадугаар сарын 1-нээс энэ татвар 25 хувь хүртэл өсөх юм. Энэхүү татвар нь өмнө нь ногдуулсан татваруудад нэмэгдэнэ.
Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Азийн хөрөнгийн биржүүдэд алтны үнэ 4690.59 ам.доллар, мөнгөний үнэ 94.12 ам.долларт хүрч өссөн бол Японы Nikkei индекс 1.4 хувиар, Азийн MSCI хувьцааны индекс 0.3 хувиар тус тус буурсан байна.
Худалдааны шинэ дайн эхлэх болгоомжлол нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, ихэнх гол индексүүд унасан гэж үзэж байна.
