Өнгөрсөн долоо хоногт 45 хүний амь насыг авран хамгаалжээ

2026-01-19 18:011min
20260119-180102-file.jpeg
2026 оны 1 дүгээр сарын 12-18-ны хооронд улсын хэмжээнд 114 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба 45 хүний амь насыг авран хамгаалсан байна.

2026 оны 1 дүгээр сарын 12-ноос 18-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 114 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Эдгээр дуудлага нь нийслэлийн 9 дүүрэг болон 20 аймгийн 38 суманд ирсэн байна.

Дуудлагын дагуу төв болон орон нутгийн онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 45 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Бүртгэгдсэн дуудлагын 91 нь объектын гал түймэртэй холбоотой, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага юм.