Нийтийн тээврийн системийн шинэчлэлтийг шөнийн цагаар хийхээр боллоо

2026-01-15 07:001min
20260115-070028-file.jpeg
Нийтийн тээврийн системийн шинэчлэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны шөнийн 01:00-05:00 цагийн хооронд хийхээр төлөвлөж байна. Үүний улмаас төлбөр тооцоо болон бусад үйлчилгээнд түр саатал үүсэх магадлалтай тул зорчигчдыг хүлээцтэй байхыг уриалж байна.

Нийтийн тээврийн системийн шинэчлэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр буюу энэ долоо хоногийн Ням гарагийн шөнийн 01:00-05:00 цагийн хооронд хийхээр төлөвлөж байна.

Шинэчлэлтийн ажил явагдаж байх хугацаанд системд алдаа гарах, төлбөр тооцоо хийх, чиглэл болон маршрутын мэдээлэл авах, карт цэнэглэх болон худалдан авах үйлчилгээнд түр хугацаагаар саатал үүсэх магадлалтай тул зорчигчдод хүлээцтэй хандаж, жолооч, шалгагч нартай хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар уриалж байна.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас шинэчлэлтийн ажлыг заасан хугацаанд амжилттай гүйцэтгэж, үйлчилгээнд саад учруулахгүй байхыг эрмэлзэж байгаагаа мэдэгдэв.

Энэ систем нь 2015 онд нийтийн тээврийн автобусны мөнгө хураагчдыг халж, иргэд Umoney картаар төлбөрөө төлдөг болсон цэгээс хойш анх удаа шинэчлэгдэх гэж байна.