2019 оны долдугаар сар гарсаар Оросын дотоодын нислэгээр зорчигчдын урсгал 20 хувиар нэмэгдлээ хэмээн Агаарын тээврийн агентлагийн дарга Александр Нерадько сэтгүүлчдэд мэдээллээ. “Агаарын тээврээр зорчигчдын урсгал 2019 онд мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Өнгөрсөн 2018 оны долдугаар сартай харьцуулахад энэ оны долдугаар сард дотоодын зорчигчдын урсгал 20 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа Москвагаар дамжин өнгөрөх зорчигчийн урсгал эрс нэмэгдлээ” хэмээн Александр Нерадько Даваа гаригт сэтгүүлчдэд хэлсэн байна.
2019 оны эхний хагас жилийн байдлаар Оросын агаарын тээврийн компаниуд 57,679 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,1 хувь өссөн үзүүлэлт юм. Энэ өсөлтийг гадаад, дотоод нислэгээр ангилж харвал, гадаад нислэгийн урсгал 18,1 хувь нэмэгдэж 24,484 сая, дотоодынх 8,1 хувиар нэмэгдэж 33,195 сая зорчигч тээвэрлэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ