Ерөнхий сайд махны үнийг тогтворжуулах үүрэг өглөө

2026-01-14 12:301min
20260114-123022-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар мах, гурилын үнийг тогтворжуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, Цагаан сараас өмнө махны үнийг тогтворжуулах шаардлагатайг онцлов.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар махны үнийг тогтворжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тэрбээр мах, гурилын үнийг тогтвортой байлгах нь төрийн бодлогын нэг хэсэг гэж онцолсон байна. Зургаадугаар сар хүртэл махны нийлүүлэлтийг тогтвортой хангах нөөц бэлэн байгаа бөгөөд энэ нь саяхан бэлтгэсэн шинэ мах юм. Нийслэлийн удирдлагуудад Цагаан сараас өмнө махны үнийг тогтворжуулах шаардлагатайг онцолсон бөгөөд махны үнийг нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулжээ.