Сэтгэцийн эмгэгтэй иргэдийн асрамжийн газрын шаардлага нэмэгдэж байна
2026-01-14 12:001min

Монгол Улсад сэтгэцийн эмгэгтэй 21 мянган иргэн бүртгэлтэй бөгөөд Улаанбаатарт 1723 нь зайлшгүй хяналтад байдаг. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс асрамжийн газар байгуулах шаардлага тулгарчээ.
Монгол Улсад сэтгэцийн эмгэг гэсэн оноштойгоор групп тогтоолгосон 21 мянган иргэн байдаг гэсэн статистик мэдээлэл бий. Үүнээс Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зайлшгүй хяналтад байх шаардлагатай 1723 иргэн бүртгэгдсэн байна.
Эдгээр өвчтөн солиорсон үедээ гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээдэггүй бөгөөд албадан эмчилгээнд хамрагддаг. Харин энгийн үедээ гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээлж байна.
Иймд эдгээр иргэдэд зөвхөн эмчилгээ хийхээс гадна олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс сул чөлөөтэй явуулахгүй, заавал асрамжийн газар байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
