Ховдод хууль бусаар хоёр аргаль агнасан хэрэг илэрчээ

2026-01-09 12:301min
20260109-123033-file.jpeg
Ховд аймагт хууль бусаар хоёр аргаль агнасан хэрэг илэрсэн бөгөөд уг амьтан нь ховордсон төрөлд багтдаг. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас хууль бусаар хоёр аргаль агнасан хэрэг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илэрсэн байна.

Аргаль нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад багтдаг бөгөөд агнуурын бүсийг аймаг, орон нутгийн түвшинд тусгайлан тогтоодог.

Амьтны тухай хуулийн дагуу агнуурын бүсийг гэрээгээр эзэмшдэг аж ахуйн нэгжүүд менежмент төлөвлөгөө боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас батлуулан ажилладаг.

Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Аргаль нь 22 сая төгрөгөөр үнэлэгддэг ховор амьтан юм.

Хуульд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн тооцож, 10-40 сая төгрөгөөр торгох болон 2-8 жилийн хорих ял шийтгэнэ гэж заасан байна.