М.Даваабанди “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын хошой аварга боллоо
2026-01-09 11:001min

Сонгомол бөхийн “Улаанбаатар опен” тэмцээнд ОУХМ М.Даваабанди хүрэл медаль хүртэж, Монгол Улсын хошой аварга боллоо. Мөн М.Сумьяабазар хошой мөнгөн медальтан болов.
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд ОУХМ М.Даваабанди хүрэл медаль хүртэж, Монгол Улсын хошой аварга боллоо.
М.Даваабанди нь сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин юм. Хөнгөн жинд өрсөлдсөн “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн байна.
Тус жингийн хүрэл медалийг “Хангарди” клубийн тамирчин М.Мөнх-Оргил авлаа.
Сонгомол бөхийн 60 кг-ын дүн:
1. М.Даваабанди (Алдар)
2. М.Сумьяабазар (Цаст тайга)
3. М.Мөнх-Оргил (Хангарди)
