Монголд хөдөлмөр эрхэлж буй Хятад иргэдийн тоо 5 дахин өсжээ

2026-01-06 13:301min
20260106-133036-file.jpeg
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн дунд БНХАУ-ын иргэдийн виз олголт 2021 оноос хойш тав дахин өссөн нь статистик мэдээллээр батлагдаж байна.

Гадаадын иргэн харьяатын газар болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангийн мэдээллээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо өсч байгааг харуулж байна. Тус мэдээллээс үзэхэд, 2021 онд Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэдийн тоо 3500 орчим байсан бол 2025 оны гуравдугаар улирлын байдлаар энэ тоо 16 мянга гаруй болж, тав дахин нэмэгджээ.

Мөн өнгөрсөн оны хагас жилээс эхлэн дэлгүүр, худалдааны төв, хоолны газар зэрэг олон нийтийн газруудад Хятад иргэдийн тоо нэмэгдэж, гудамж талбайд илүү ихээр харагдах болсон тухай мэдээлэл олон нийтэд түгээд байна.