Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна
2026-01-06 08:001min

Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд багачуудад зориулсан мөсөн гулгалтын талбай бүхий "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025" арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна. Улаанбаатар хотын хамгийн том задгай мөсөн гулгалтын талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд байрлажээ. Мөн бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн байна. Энэхүү арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм.
