2026 оны бүх нийтийн амралтын өдрүүдийн хуваарь

2026-01-03 14:321min
20260103-143241-file.jpeg
2026 онд Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн дагуу бүх нийтийн амралтын өдрүүд тодорхойлогдсон бөгөөд эдгээр нь хуульд заасны дагуу жил бүр тогтмол тохионо.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу жил бүр тодорхой тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг.

2026 онд бүх нийтийн амралтын өдрүүд дараах байдлаар тохионо. Үүнд: 2 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүд буюу Шинийн 1, 2, 3; 3 дугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр; 5 дугаар сарын 31 буюу зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн дүйчэн өдөр; 6 дугаар сарын 1 буюу Хүүхдийн баяр; 7 дугаар сарын 10-15-ны өдрүүд буюу Үндэсний их баяр наадам; 11 дүгээр сарын 10 буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр; 11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баяр; мөн 12 дугаар сарын 29 буюу Тусгаар тогтнолын өдөр багтана.