Жолооч нарын зам ашиглалтын төлбөрт алданги тооцох журам хэрэгжиж эхэллээ

2026-01-02 09:301min
20260102-093025-file.jpeg
Жолооч нар өнөөдрөөс эхлэн зам ашиглалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор болжээ. Төлбөрийг цахимаар www.ezam.mn болон E-Mongolia системээр төлөхийг сануулж байна.

Жолооч нар зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол өнөөдрөөс эхлэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор болжээ. Энэхүү төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгийн хэмжээнд тооцож авдаг байна.

Зам ашиглалтын төлбөрийг 2022 оноос цахим хэлбэрт шилжүүлсэн ч зарим иргэд бүрэн мэдээлэлгүйгээс төлбөрөө цахимаар төлөөгүйгээс их хэмжээний хуримтлал үүссэн байна. Үүний улмаас алданги тооцох шийдвэр гаргасан байна.

Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд 900 мянга гаруй иргэн алданги тооцуулахаар байгаа талаар албаныхан мэдээлэв. Жолооч нарын төлсөн мөнгөөр улсын хэмжээнд засмал замын засвар арчлалтыг хийдэг байна.

Иргэдийг www.ezam.mn болон E-Mongolia системээр нэвтэрч, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг санууллаа.