Дуучин И.Мишээл “Silk Way Star” уралдаанд “Гран При” шагнал хүртэв

2025-12-30 21:011min
20251230-210111-file.jpeg
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "Silk Way Star" олон улсын дууны уралдаанд амжилттай оролцсон дуучин И.Мишээлийг хүлээн авч уулзжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдсан “Silk Way Star” олон улсын дууны уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин И.Мишээлийг хүлээн авч уулзаж, амжилттай оролцсонд нь баяр хүргэлээ.

“Silk Way Star” уралдаан нь Евразийн бүс нутгаас дэлхийн од төрүүлэх зорилготой бөгөөд анхны улиралд Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, Малайз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, БНСУ-ын уран бүтээлчид оролцсон байна.