Ахмад настнуудын тэтгэвэр ирэх сараас 8.6 хувиар нэмэгдэнэ
2025-12-30 19:011min

Ирэх оны төсөвт ахмад настнуудын тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэмэгдэл нь 45,792-55,120 төгрөгийн хооронд байна. Хамгийн өндөр тэтгэвэр авдаг ахмадууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэлт авах юм.
Ирэх оны төсөвт ахмад настнуудын тэтгэврийг 8.6 хувиар жигд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү нэмэгдэл нь ахмадуудын тэтгэвэрт 45,792-55,120 төгрөгийн нэмэлт орлого оруулах юм. Тухайлбал, сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнуудын тэтгэвэр 45,792 төгрөгөөр нэмэгдэж, нийт 618,192 төгрөг болохоор байна. Мөн сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнуудын тэтгэвэр 55,120 төгрөгөөр нэмэгдэж, нийт 744,120 төгрөгт хүрнэ. Харин хамгийн өндөр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдэл авах юм.
