Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгдэж, найман сартай хүүхэд нас баржээ

2025-12-30 18:011min
20251230-180119-file.jpeg
Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн үедээ халдвар авч нас барсан талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчний 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн улаанбурханы халдвар авсан байна.

Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн үедээ улаанбурхны халдвар авч, нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй улаанбурханы тохиолдлууд нь томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд дунд илэрч байна.

Иймд иргэдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Мөн улаанбурханы эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй иргэд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж, вакцин хийлгэхийг зөвлөж байна.