ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэлээ. Тус заалт нь сэтгүүлчдийг ялладаг бөгөөд иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарласан гэж Үндсэн хуулийн цэц тогтоосон байна.
Энэхүү дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ дүгнэлтийг хүлээж авбал, Эрүүгийн хуулиас дээрх заалтыг хасах боломжтой юм.
Хэрэв УИХ дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэх бөгөөд энэ үйл явц сунжирч магадгүй байна.
Олон нийт шинэ оны баярын уур амьсгалтай үед иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарласан чухал асуудлыг хэлэлцэх гэж байгаад болгоомжлол илэрхийлж байна. Мөн эрх баригчид чухал хууль тогтоомжуудыг иргэдийн анхаарал суларсан баяр наадмын үеэр оруулж ирэх хандлага ажиглагдаж байгаа юм.
