Говьсүмбэрт ачааны машины мөргөлдөөнд жолооч амь насаа алджээ

2025-12-30 11:001min
20251230-110033-file.jpeg
Говьсүмбэр аймагт 12 дугаар сарын 29-нд болсон ачааны машины мөргөлдөөнд нэг жолооч амь насаа алдаж, цагдаагийн газар шалгалт явуулж байна. Жолооч нарт замын нөхцөлд тохируулан хурд барих, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болсон ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл гаргалаа. Тодруулбал, “Ачааны машинууд мөргөлдсөн” гэх дуудлага ирсний дагуу шалгалт хийсэн бөгөөд Бэйбэн Норт бенз маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн нь тогтоогдсон байна. Энэхүү мөргөлдөөнөөс Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алдсан бөгөөд Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж, хэт ядарсан үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн замд зайлшгүй зогсолт хийх шаардлагатай бол аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах хэрэгтэй юм. Зорчих хэсгийг чөлөөлж, ослын дохионы гэрэл асаах, ослын тэмдэг байрлуулах зэрэг арга хэмжээг авч бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.