Онцгой байдлын байгууллагын 2025 оны онцлох 10 ажил

2025-12-29 12:001min
20251229-120052-file.jpeg
Онцгой байдлын байгууллага 2025 онд 4425 хүний амь нас, 460 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, техник тоног төхөөрөмжийн хангалт болон сургалтын хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Онцгой байдлын байгууллага 2025 онд онцлох 10 ажлыг танилцууллаа. Тус байгууллагын алба хаагчид 4425 хүний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувиар өсч, техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрчээ. Мөн шинээр байгуулагдсан салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Байгууллагын холбооны нөхөн хангалт 48 хувьд хүрч, гамшгийн үед мэдээлэл дамжуулах чадавхыг нэмэгдүүлжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын үзлэгийн үр дүн 39.7 хувиар сайжирсан байна.

“Ахлах офицер”-ын жилийн хүрээнд шилдэг ахлах офицеруудыг шалгаруулсан бөгөөд бие бүрэлдэхүүний сургалт 13 хувиар, сургалтад хамрагдсан алба хаагчдын тоо 81.8 хувиар өссөн байна.

Мэдээ, мэдээллийн хүртээмжийг тав дахин нэмэгдүүлж, иргэдэд аюулгүй байдлаа хянах боломжийг бүрдүүлжээ. Сургалтын хүртээмжийг 51.8 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.