Улаанбаатарын мөнгөн шөнө-2025 шоу тоглолт Жанжин Сүхбаатарын талбайд болно
2025-12-29 10:001min

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12-р сарын 31-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Тус арга хэмжээнд 3x3 эмэгтэй шигшээ баг, The Mongolz багийн тамирчид, "The HU" хамтлаг оролцоно.
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12-р сарын 31-ний өдөр 21:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус баярын цэнгүүнд 2024 оны “Улаанбаатар woman series” тэмцээний аварга, 2025 оны 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3×3 эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцохоор болжээ. Мөн Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомуудыг өргөсөн The Mongolz багийн гишүүд оролцоно. Үүнээс гадна “The HU” хамтлаг ая дуугаа өргөж, шинэ оныг хамт угтах юм.
