“Уяхан замбатив” уртын дууг сэргээн дуулах эрхийг дуучин И.Мишээлд олголоо

2025-12-26 13:001min
20251226-130035-file.jpeg
Соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг Монгол пянзны галерейг нээж, “Уяхан замбатив” уртын дууг сэргээн дуулах эрхийг дуучин И.Мишээлд олголоо.

Соёлын төв өргөө болон “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран Монгол пянзны галерейг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлээ. Нээлтийн үеэр 1933 онд Гавьяат жүжигчин Ц.Төмөр анх дуулж олонд хүргэсэн “Уяхан замбатив” уртын дууг сэргээн дуулах эрхийг дуучин И.Мишээлд олгосон байна.