Дархан-Уулд сураггүй болсон 62 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа амжилттай болжээ
2025-12-26 13:301min

Дархан-Уул аймагт сураггүй болсон 62 настай эмэгтэйг Онцгой байдлын алба, цагдаагийн хамтарсан эрэн хайх ажиллагаагаар олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Дархан-Уул аймагт энэ сарын 24-ний өглөө 08:00 цагийн орчимд түр ирсэн иргэн Б сураггүй болсон тухай мэдээлэл гарсан.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч үр дүн гараагүй тул онцгой байдлын албанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэд тухайн өдрийн 11:40 цагт Дархан сумын 8 дугаар багийн “Антентай толгой” гэдэг газраас иргэн Б-г ухаан алдсан, осголтын байдалтай олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иргэн Б нь 62 настай эмэгтэй юм.
