Тэнгэр плаза авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ
2025-12-26 12:301min

Тэнгэр плаза авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ энэ сарын 25-наас эхэлсэн бөгөөд тодорхой өдрүүдэд тодорхой цагт автобус хөдөлж байна.
“Тэнгэр плаза” авто вокзалаас Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ энэ сарын 25-наас буюу өчигдрөөс эхлэн эхэлжээ. “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын Ютонг-СГ1 маркийн автобус “Тэнгэр плаза” авто вокзалаас Мягмар, Пүрэв, Ням гарагуудад 22:00 цагт Замын-Үүд чиглэлд хөдөлж байна. Харин “Замын-Үүд” авто вокзалаас Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 19:00 цагт Улаанбаатар чиглэлд автобус хөдөлж байгаа аж.
