Энэ онд ЭМД-ын санд 110.6 тэрбум төгрөг төвлөрчээ
2025-12-25 13:001min

Эрүүл мэндийн даатгалын сангийн статистикаар энэ оны эхний 11 сарын байдлаар 781,475 иргэн даатгалд бүрэн хамрагдаж, 110.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ оны эхний 11 сарын байдлаар ЭМД-ын сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалаа аж ахуйн нэгж байгууллагаар төлдөг 781,475 иргэн бүрэн хамрагдсан байна.
Эдгээр иргэдээс ЭМД-ын санд нийт 110.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн хөнгөлөлт эдэлсэн мөнгөн дүн 156.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.
