Б.Батцэцэг гадаад харилцааны салбарт “Хүндэт доктор” цол хүртэв

2025-12-25 14:301min
20251225-143050-file.jpeg
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургуулиас "Хүндэт доктор" цол хүртсэн талаар мэдээлэв. Тэрбээр уг цолыг эх сурвалж, боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ хүлээн авсан байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургуулиас “Хүндэт доктор” цол хүртлээ. Тэрбээр уг цолыг өөрийн төрсөн сургууль болох МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн ууган төгсөгч, мөн тус сургуулиас төрөн гарсан анхны Гадаад харилцааны сайдын хувьд хүлээн авсан гэдгээ онцолсон байна.

Б.Батцэцэг сайд энэхүү хүндэтгэлийг эх орон, дэлхий ертөнцийг танин мэдэх үзэл санаа, үнэт зүйлсийг төлөвшүүлсэн эрдэмт багш нар, хамт суралцсан үе тэнгийнхэн, МУИС-ийн олон жилийн баялаг түүх, нэр хүндийн илэрхийлэл хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр залуу үеийн боловсрол, гадаад харилцааны салбарыг үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээр бэхжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах урам зориг, үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж байгаагаа тэмдэглэжээ.