“Улаанбаатар төмөр зам” ХНН ажилтнуудад шагналт цалинг 200 хувиар олгоно
2025-12-24 18:011min

"Улаанбаатар төмөр зам" ХНН 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгаатай холбогдуулан ажилтнуудад шагналт цалинг 200 хувиар олгох шийдвэр гаргажээ. Мөн үндсэн цалинг 12,3 хувиар нэмсэн байна.
2025 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх боломж бүрдсэн тул тус компанийн дарга Х.Хэрлэн ажилтнуудад 2025 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгох шийдвэр гаргасан байна.
Мөн энэ жил “УБТЗ” ХНН нийт ажилтнуудын үндсэн цалинг 12,3 хувиар нэмэгдүүлжээ.
Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд ажилтнууддаа 13 дахь сарын шагналт цалинг байнга 200 хувиар олгож байгаа аж.
