Хугацаат цэргийн алба хаагчдын биед халдсан үйлдлийг шалгаж байна
2025-12-24 10:301min

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчдын бие махбодод халдсан дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд шалгалт, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа дүрс бичлэг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг 40 минутад нийтлэгдсэн байна.
Энэхүү дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн уг асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа болон шалгалтын үр дүнгийн талаар цаашид мэдээлэл өгөх болно.
Эх сурвалж: ЦЕГ
