Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

2025-12-23 21:011min
20251223-210117-file.jpeg
Морингийн даваанд хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-2028 онд барихаар төлөвлөжээ. Барилгын ажил 2026 онд эхлэх бөгөөд газар чөлөөлөлт 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийн нэг болох Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-2028 онд барихаар төлөвлөжээ.

Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр тохиролцож, түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 24-нд байгуулсан байна.

Одоогоор төслийн газар чөлөөлөлтийн ажил 64 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбар чөлөөлөгджээ.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатаан устгах боломжтой болох бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэх юм.

Төслийн хэрэгжилтээр 300 гаруй түр ажлын байр бий болох ба үйлдвэрлэл эхэлснээр 86 байнгын ажлын байр бий болохоор төлөвлөгдсөн байна.