Жэки Чан “Милан-Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухианд оролцлоо
2025-12-23 14:011min

Жэки Чан Италийн Помпеи хотод болсон "Милан-Кортина 2026" өвлийн олимпын бамбарын буухианд оролцож, буухиа Италийн 110 хотыг дамжин Милан хотод хүрэхээр төлөвлөгдсөн байна.
Холливүүдийн нэрт жүжигчин Жэки Чан 2026 оны “Милан-Кортина” өвлийн олимпын бамбарын буухианд Италийн Помпеи хотод оролцлоо. Олимпын бамбарын буухиа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Амальфийн эргээр дамжин өнгөрч, Италийн алдарт хөлбөмбөгчид Фабио Каннаваро болон Чиро Феррара нар төрөлх Неаполь хотод үргэлжлүүлсэн байна. Энэхүү буухиа Италийн 110 хотыг дамжин өнгөрөөд ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд хүрэхээр төлөвлөгдсөн байна.
