Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна
2025-12-22 09:001min

Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, нийтээр амрах өдөр болгон хуульчлагдсан байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт бүх нийтээр амарна. Энэ өдөр нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр юм.
Улсын Их Хурал 2007 онд тус хуулинд нэмэлт оруулж, арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон тогтоосон.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхэн өдөр юм. Энэ нь монголчуудын хувьд чухал түүхэн үйл явдал гэж тооцогддог.
