Титаник зорчигч Исидор Страусын алтан цаг дуудлагаар худалдаалагдана

2025-11-15 12:151min
20251115-121522-file.jpeg
Титаник хөлөг дээр явсан Исидор Страусын 18 каратын алтан халаасны цагийг энэ сарын 22-нд дуудлагаар худалдахаар болжээ.

Титаник хөлөг дээр аялж явсан хамгийн чинээлэг зорчигчдын нэг Исидор Страусын алтан цагийг энэ сарын 22-нд дуудлагаар худалдах гэж байна.

Энэхүү 18 каратын алтан хийцтэй, “Jules Jurgensen” брэндийн халаасны цагийн үнэ 1.3 сая ам.доллар хүрэх магадлалтай байна.

1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Саутхамптоноос Нью-Йорк руу аялаж явсан Титаник хөлөг мөсөн уул мөргөж сүйрсэн бөгөөд 1500 гаруй зорчигчдын дунд Исидор Страус болон түүний эхнэр Ида нар байжээ.

Исидор Страусын цогцсыг сүйрлээс хэдхэн хоногийн дараа Атлантын далайгаас олсон бөгөөд түүний цаг 02:20 цагийг заан зогссон байв.