“Оюу толгой” компани Их Хурлын Түр хорооноос ирсэн урилгыг хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв

“Оюу толгой” компани Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо болон түүний хамрах хүрээний дагуу үйл ажиллагааг хүндэтгэн үзэж, шаардсан мэдээллийг цаг тухайд нь өгч, хамтран ажиллаж байна.
Тус компани өнгөрсөн 10 дугаар сарын 27-ны өдөр Түр хорооны гишүүдэд уурхайтай биечлэн танилцах урилгыг хүргүүлсэн бөгөөд Түр хорооноос Нээлттэй сонсгол зарласантай холбогдуулан дахин урилга илгээжээ.
Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцах нь дараах ач холбогдолтой гэж үзэж байна:
– Ил болон гүний уурхайгаас бүрдсэн цогц зэсийн бизнесийг гүнзгий ойлгох,
– Гүний уурхайн бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал, урт хугацааны боломж, эрсдэлүүдийг ойлгох,
– Онтре лиценз болон холбогдох шийдвэрүүдийн талаар бүрэн мэдээлэл авах,
– Оюу толгойн хамт олонтой уулзаж, Ханбогд сумын хөгжил, тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтуудтай танилцах.
