Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн нууцын жагсаалтыг ил тод болгох хуульд өөрчлөлт оруулахыг мэдэгдэв

2025-11-15 10:151min
20251115-101528-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн нууцын жагсаалтыг өргөжүүлэх, үндэслэлгүй нууцлахыг таслан зогсоохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулах талаар мэдээлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсоохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдэв. Үүний үр дүнд одоо нууцад байгаа төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл ил болох юм.

Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн байна.

Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй ч Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсанаар төрийн анхан шатны мэдээлэл ил тод бус болж, дуртай үед тушаал гаргаж мэдээллийг албаны нууцад хамруулах явдал газар авчээ. Энэ нь төрийн албанд авлига, хулгай гарах нэг шалтгаан болж байгаа гэж Ерөнхий сайд үзэж байна.

Засгийн газар Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжсэн байна.