Боловсролын сайд П.Наранбаяр багш, ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө
2025-11-14 17:181min

Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оны төсөвтэй холбогдуулан багш, ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийв. Хэн ч нэмэгдлийн гадна үлдэхгүй гэжээ.
2026 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан сайд нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр салбарын багш, ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийв.
Тэрбээр багш, ажилчдын хэн нь ч цалингийн нэмэгдлийн гадна үлдэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн ажилчдын тухай тусгаарлах үгтэй тогтоол УИХ-аар батлагдаагүй гэдгийг мэдэгдэв.
