Т.Аубакир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмнэ

2025-11-14 16:561min
e5a7f9711aed46ca75861d2ab1dbff46_x3
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр төсөвт тусгасан талаар мэдээлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир батлагдсан төсөвтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээс төсөвт нэг ч төгрөг хасаагүй бөгөөд харин тэтгэмжийг 20 хувиар нэмсэн гэж онцлов.

Мөн тэтгэврийн хувь хэмжээг 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газар бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

2026 онд ойролцоогоор 537 мянган хүн тэтгэвэр авах тооцоолол бий. Тэтгэвэр нэмэх аргачлалыг батлах шаардлагатай бөгөөд Засгийн газар тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэх эсвэл бага тэтгэвэр дээр 100 мянган төгрөг нэмэх замаар 689 мянгыг 800 мянга руу дөхүүлэх хоёр аргачлалаас сонголт хийх талаар шийдвэр гаргана гэж мэдэгдэв.