Цагдаагийн байгууллага галт зэвсгийн үзлэг, бүртгэлийг зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллагаас 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 30 хоногийн хугацаатай галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү хугацаанд иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа бүртгэлтэй галт зэвсгээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсны эзэмшигч гэдгээ баталгаажуулах шаардлагатай юм.
Мөн бүртгэлгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгийг бүртгэлжүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахгүй болохыг албаныхан мэдээллээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 50,703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байсан бөгөөд үүнээс 47,781 буюу 94 хувь нь тооллогод хамрагдсан байна. Орон нутагт 32,559 галт зэвсэг буюу 94 хувь, нийслэлд 15,222 буюу 94 хувь бүртгэгдсэн байна.
Хэрэв заасан хугацаанд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу хувь хүн 41 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээд дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
