Улаанбаатарт багавтар үүлтэй, нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно
2025-11-10 09:011min

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метрийн хурдтай сэвэлзэж, температур -1…-3 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй бөгөөд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж магадгүй байна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай байна.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн байна.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
