Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл 11 сарын 13-нд ажил хаяхыг мэдэгдлээ

2025-11-10 09:101min
20251110-091051-file.jpeg

Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл өнгөрсөн лхагва гарагийн орой Эрүүл мэндийн яаманд ажил хаях мэдэгдэл хүргүүлжээ. Тус эвлэл ажлын тав хоногийн дараа, 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны пүрэв гарагийн өглөөний 08:00 цагаас орон даяар ажил хаях арга хэмжээг зохион байгуулахаа мэдэгдсэн байна.

Ажил хаялт нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь УИХ-ын 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан 15-20 хувийн нэмэгдэл хангалтгүй гэж үзсэнтэй холбоотой юм.

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 100 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд энэ долоо хоногт УИХ 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах хугацаатай байна.