УИХ 2026 оны төсөв болон холбогдох сангийн төсвийн хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр авч хэлэлцэнэ

2025-11-07 10:511min
20251107-105057-file.jpeg

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.07/ нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд орж байгаа бөгөөд эдгээр нь Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлэг явагдах юм.

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэхүү төсөл нь Засгийн газраас мөн 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэг явагдах юм.