УБТЗ Сонсголонгийн гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг сайжрууллаа

2025-11-06 18:211min
20251106-182128-file.jpeg

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь төмөр замын гармын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Сонсголонгийн 2-р км-ийн гармыг хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болголоо. Өмнө нь уг гармын дохиоллын систем зөвхөн дохиоллын зохицуулалттай байсан бөгөөд импортын нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг татдаг тус гармаар авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эрсдэл нэмэгдэж байсныг харгалзан энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Өдөрт 45-50 мянган хүнд даацын болон бусад авто тээврийн хэрэгсэл уг гармаар нэвтэрдэг бөгөөд улаан гэрэл ассан үед гарам руу нэвтэрч, галт тэргэнд мөргүүлэх тохиолдол удаа дараа гарч байсан юм.

“УБТЗ” ХНН нь төмөр замын гармын тоог цөөлж, ижил бус түвшинд огтлолцдог болгох ажлыг нийслэл, аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бодлого барьж байна.