Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгал, авто тээвэрлэлтийн асуудлууд хэлэлцэнэ

2025-11-05 09:311min
20251105-093059-file.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны гол хэлэлцэх асуудлуудын дунд Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, (COP-17)-ын бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл багтаж байна.

Мөн Монгол Улс, Итали Улсын Засгийн газар хоорондын олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр, зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай тогтоолын төсөл, 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Танилцах асуудлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилт, хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, 2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.