The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээний хоёр дахь тоглолтод 0:2 харьцаагаар хожигдлоо
2025-11-04 19:171min

“The MongolZ” баг “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээний хоёр дахь тоглолтдоо Данийн “Astralis” багийн эсрэг 0:2 харьцаагаар хожигдож, А хэсгийн доод хүснэгт буюу Lower Bracket рүү шилжлээ.
Тус тэмцээн Хятадын Чэнду хотод болж байгаа бөгөөд шагналын сан нь нийт нэг сая ам.доллар юм. Нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд “The MongolZ” баг Азийн чансааны оноогоор уригдан оролцож байна.
“The MongolZ” баг маргааш 12:30 цагт (цаг өөрчлөгдөж болзошгүй) Хятадын “TYLOO” болон Бразилын “paiN Gaming” багийн аль нэгтэй нь тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглоно. Хэрэв энэ тоглолтонд хожвол, А хэсгээс Playoffs шатанд тоглох гурав дахь эрхийн төлөө 17:30 цагт үргэлжлүүлэн тоглох хуваарьтай байна.
